- Сэтгүүлч
- 2020/07/22
- 794
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулав
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Зооноз өвчин судлалын төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл