
УИХ: Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тэрбээр, УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг Байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас ирүүлсэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд "УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Санал болгох
-
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр нэгдэж орсны 50 жилийн ойн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн ...
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдаж, Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн бүтээлүүдтэй танилцл...
Сэтгэгдэл