
- Сэтгүүлч
- 2023/05/18
- 299
Говьсүмбэр аймгийн БОАЖ-ын салбарын албан хаагчидтай “Өглөөний уулзалт”-аа хийв
Говьсүмбэр аймгийн БОАЖГ, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа, аймгийн сум дундын ойн анги, Ус,цаг уур орчны шинжилгээний төвийн 50 орчим албан хаагчидтай Монгол Улсын засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтмол зохион байгуулж буй “Өглөөний уулзалт”-аа хийв.
-Уулзалтаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийг үр дүнтэй зохион байгуулах, Цөлжилтийг сааруулах ажлуудын үр дүнд хяналт тавих, хугацаа, төлөвлөгөө, биелэлтэд анхаарал хандуулж ажиллах мөн Усны нөөцийн асуудлыг хөндөж байна.
-Түүнчлэн салбарын албан хаагчдын нийгмийн байдлыг сайжруулах, техник хэрэглэлээр хангах, гадаад улс оронд суралцах боломжуудыг бүрдүүлж байгааг танилцууллаа.
-Уулзалтын бүрэлдэхүүнд Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын хэлтсийн дарга Д.Сайханжаргал нар ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
Сэтгэгдэл