
- Сэтгүүлч
- 2023/09/11
- 357
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 хувь буурчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.0 хувь, өмнөх оны эцсээс 6.6 хувиар тус тус өсөж, өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.
Өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 18.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
Сэтгэгдэл