- Сэтгүүлч
- 2023/09/12
- 534
Гэр хорооллын иргэдийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр санал солилцов
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас Жэрэс олон улсын ТТБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жарри Элиан болон "Дулаан шийдэл" төслийн дэд менежер Б.Даваажаргал нартай уулзалт зохион байгуулж, гэр хорооллын иргэдийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр санал солилцлоо.
Төсөл Европын холбооноос санхүүжилтээр 2022-2026 оны хооронд хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах зорилготой.
Уулзалтаар талууд цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.
Санал болгох
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохи...


Сэтгэгдэл