
- Сэтгүүлч
- 2023/10/26
- 252
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг олон нийтэд сурталчлах ажил үргэлжилж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдад "Нийгмин даатгалын багц хуулийн шинэчлэл" танилцуулга хийлээ. Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан.
Хуулийг сурталчлах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал 2023 оны 10 сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нийт 50 гаруй албан хаагчдад “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн товч танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
Эх сурвалж: ХНХЯ
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл