-
Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна.
-
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа.
-
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” Баянзүрх дүүрэгт өчигдөр эхэлсэн. Энэ ажил өнөөдөр мөн тус дүүрэгт үргэлжилнэ.
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм.
-
Энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна.
-
Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 10. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.
-
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
-
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр боллоо.
-
Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог.
-
НАМЭХ-ноос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ.
-
Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай сумын зургаан багийн төлөөллийг оролцуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо.
-
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-ийн Удирдах зөвлөлийн 44 дүгээр уулзалт энэ сарын 17-18-ны өдөр цахим хэлбэрээр (zoom) зохион байгуулагдлаа. Уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, сайдын зөвлөх Н.Цэрэнбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг нар оролцсон юм.
-
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна /2021.02.19/
-
Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэдийг дараах байршлуудад хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулж байна. Та бүхэн идэвхтэй оролцоно уу.