-
Улсын хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 155,546 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,572 тн, АИ-92 автобензин 54,255 тн, АИ-95 автобензин 4,073 тн, ДТ 82,582 тн байгаа ба АИ-92 автобензиний 41,
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 29-30-ны өдөр Төрийн ордонд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулах гэж байна.
-
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ийн урьдчилсан хэлэлцүүлэг “Боомтын сэргэлт” сэдвийн хүрээнд боллоо.
-
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах гэж байна.
-
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
-
Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өнөөдөр буулгалаа.
-
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах,
-
Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөр нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 90 гишүүнтэйгээр өнгөрсөн
-
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.21) Төрийн ордонд зохион байгууллаа.
-
УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.
-
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг цар тахлын тухай хуультай уялдуулан хойшлуулах арга хэмжээг дахин хэрэгжүүлж байна.
-
Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада тэргүүтэй албаныхан 03 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан нар
-
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа.
-
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна.
-
БОАЖ-ын сайдын Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн