- Сэтгүүлч
- 2021/03/31
- 391
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 18. Буд гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэй, шар бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеийг энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газарт очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
Санал болгох
-
Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын адаг шар луу сарын 4. Барх...
-
Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-нд болн...
Сэтгэгдэл