- Сэтгүүлч
- 2021/09/22
- 1078
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр Ботсвана улсын Олон улсын хэрэг, хамтын ажиллагааны сайд Лемоганг Квапетай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай саналаа нотлон илэрхийлж, хоёр тал далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах, улмаар засаглал, хөгжлийн төлөвлөлт, байгалийн баялгийг зохистой ашиглах зэрэг асуудлаар туршлага солилцох, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Ботсванагийн Сайд дипломат харилцаа тогтоох асуудлыг анхаарч байгаагаа илэрхийлээд, хоёр улс эрдэс баялаг, ноос, ноолуурын зэрэг салбарт мөнхүү хамтын ажиллагаа явуулах боломжтойг тэмдэглэв.
Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын гишүүн бүх улстай албан ёсны харилцаатай болох юм.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл