- Сэтгүүлч
- 2021/09/22
- 954
"Криптовалют, түүнийг мөрдөн шалгах нь" сэдэвт цахим сургалт зохион байгууллаа
Авлигатай тэмцэх газраас Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай хамтран тус газрын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс болон улс, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын байгууллагын 300 орчим албан хаагчийг хамруулсан "Криптовалют, түүнийг мөрдөн шалгах нь" сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Дижитал валют гэж юу болох, хэрхэн худалдан авах, шилжүүлэх, тогтоох, блокчейн, цахим гүйлгээний хяналт, криптовалютын хэлбэрт байгаа эд хөрөнгийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааны тактик, криптовалютыг ашиглан түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэргүүд, хэтийн төлөв, түгээмэл ашиглах мөрдөн шалгах ажиллагааны арга хэрэгсэл зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд АНУ-ын мэргэжилтнүүд олон улсын туршлагад үндэслэн сургалтыг явууллаа.
Авлигатай тэмцэх газар цаашид дээрх чиглэлийн гүнзгийрүүлсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулна.
Санал болгох
-
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдрийн Засгийн газрын хуралдаан...
-
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн яамны хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах...
Сэтгэгдэл