
- Сэтгүүлч
- 2021/09/22
- 625
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзаж, харилцаа хамтын ажиллагаа болон ойрын хугацаанд хийх ажлын талаар ярилцлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь цар тахалтай тэмцэх, үр дагаврыг нь арилгах чиглэлээр хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Ирэх дөрвөн жилд ядуурлыг бууруулах, сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, дижитал шилжилт зэрэг салбарыг чухалчлан үзэх бодолтой байгаагаа тэмдэглэв.
Ногоон хөгжлийн талаар зарим тохиролцоонд хүрч, Монгол Улсын Засгийн газартай гарын үсэг зурсан тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер хэлэв.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийхээр төлөвлөж байгаа ажил, санал, санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжиж, хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад суугаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар харилцан ойлголцолд суурилдаг хамтын ажиллагаатай гэдгийг мөн онцоллоо.
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл