Дэлхийн гаалийн байгууллагаас Гишүүн орнуудын дунд гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн буюу 12 дахь жилийн гэрэл зургийн уралдааныг “Гаалийн байгууллага хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө” уриан дор зарласан байна.

Тэгвэл Дэлхийн гаалийн байгууллагын Гишүүн орнуудаас ирүүлсэн гэрэл зургуудаас  76 орны саналаар Казакстан Улсын Гаалийн байгууллагаас ирүүлсэн “Миний Үнэнч Найз” (My Faithful Friend) зураг шалгарчээ.

Гаалийн байгууллага нь дэлхийн худалдааны аюулгүй байдлыг хангаж, худалдааг хөнгөвчлөхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа аюулт вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхэд өөрийн үнэнч андын хамт ямар ч цаг үед хамтдаа бусад хилийн хяналтын байгууллагатай мөр зэрэгцэн ажилладаг.

Дэлхийн гаалийн байгууллагаас гэрэл зургийг шалгаруулахдаа “Урлаг уран сайхны мэдрэмж, өвөрмөц онцлог,  сэдэв, асуудал хөндсөн байдал, гэрэл зургийн орчин, өнгө хослол, мэдрэмж” гэх мэт үзүүлэлтийг харгалзан үзжээ.





































Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа